Нэвтрэх хуудас

Хэвлэх

Азийн Усны Холбооны Удирдах зөвлөлийн 6-р хурал боллоо

Азийн Усны Холбооны Удирдах зөвлөлийн 6-р хурал боллоо

Азийн Усны Холбооны Удирдах зөвлөлийн 6-р хурал Тайланд улсын Бангкок хотноо 2018 оны 05 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тус хуралд Монгол улсыг төлөөлөн Азийн Усны Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд ХСУХАТАҮЗЗ-ийн дарга Ж.Батсуурь нь 3 хүний бүрэлдэхүүнэй оролцсон.

Удирдах зөвлөлийн хурлаар тус Азийн Усны Холбооны ажлын тайлан, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын зорилт, 2018 оны 09 дүгээр сард Солонгос улсын Дэгү хотноо зохион байгуулагдах Солонгосын усны өдрүүд, 2020 онд Индонезийн Жакарта хотноо болох Азийн усны 7 хоногийг зохион байгуулах талаар авч хэлэлцсэн байна.

Зохицуулах зөвлөл нь Азийн Усны Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүн, Зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурийг Жакарта хотноо болох Азийн усны өдрүүдийг зохион байгуулах хороонд ажиллуулахаар боллоо.