Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн ээлжит дөрөвдүгээр хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит дөрөвдүгээр хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит дөрөвдүгээр хуралдааныг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулж, тусгай зөвшөөрөл сунгах, хүчингүй болгох болон цэвэр, бохир усны үйлчилгээний тарифын асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  12-р зүйлд заасны дагуу  “Суат” ХХК, “Хил хамгаалах 288 дугаар анги” ТӨААТҮГ зэрэг байгууллагуудын нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгаж, “Идрэн-Илч” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

“Чандмань-Илч” ХХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг шинэчлэн батлахаас гадна “Тэлмүүн-Орд” ХХК-ийн “ОСНААУГ” ОНӨААТҮГ-тай хийх дамжин хэрэглэгчийн бөөний тарифыг батлав.

Мөн “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийн хэмжээг тогтоох журам”, “Шугам угаалга дүүргэлтийн аргачлал”-ыг шинээр батлах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.