Нэвтрэх хуудас

Хэвлэх

Орон нутгийн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад зориулсан “УХАТ-2018” сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа

Орон нутгийн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад зориулсан “УХАТ-2018” сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс аймаг, орон нутагт ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлдэг тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудад зориулсан “УХАТ-2018” сургалт, зөвлөгөөнийг 2018 оны 04 дүгээр сарын 18-20- ны өдрүүдэд “Дархан ус суваг” ХК-тай хамтран Дархан хотод зохион байгууллаа.

Сургалт, зөвлөгөөний хүрээнд салбарын зохицуулалтын талаарх шинэчлэн батлагдсан дүрэм, журмуудыг танилцуулж холбогдох аргачлалын талаар нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Түүнчлэн салбарын санхүү, эдийн засгийн байдал, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх цаашдын шаардлага, хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, шинэ техник техологи, программ хангамжуудын талаар танилцууллаа.

Тус сургалт, зөвлөгөөнд Улаанбаатар болон орон нутгийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ эрхэлдэг 38 байгууллагын удирдах ажилтнууд, санхүү эдийн засгийн болон инженер техникийн нийтдээ 150 гаруй ажилтнууд оролцлоо.

Хичээлүүдийг доорх холбоосоор татаж авна уу. Үүнд:

  1. Шинэчлэн батлагдсан Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн тухай
  2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн Санхүү, эдийн засгийн тайлан, мэдээний танилцуулга
  3. 2017 оны Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн дүн мэдээ
  4. УХАТ-ын хууль, дүрэм, журмын өөрчлөлт
  5. Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
  6. Усны алдагдал, усны баланс гаргах аргачлал
  7. Горим тооцоо хийх аргачлал, гидравлик тооцооны EPANET программ хангамжийн тухай
  8. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилт, цаашдын хандлага
  9. Тарифийн аргачлал, тарифын санал ирүүлэх тухай
  10. “Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журам”-ын төслийг хэлэлцүүлэх