Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санал авч байна - Аж ахуйн харилцааны дүрэм

Санал авч байна - Аж ахуйн харилцааны дүрэм

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд усны тоолуурыг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн эзэмшлийн аль тоолуураар тооцоо хийх нь тодорхой тусгагдаагүй нь аж ахуйн хоорондын харилцаанд маргаан их гаргаж байгаа талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс санал хүсэлт ирж байгаатай холбогдуулан Зохицуулах зөвлөлөөс “Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”-д шинээр дараах заалтыг оруулахаар санал авч байна. Үүнд:

5.9.Хоногт 100м3-ээс дээш усны хэрэглээтэй хэрэглэгчийн усны тоо хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн усны тоолуураар тооцож болно.”

Та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7444 тоот утсаар дамжуулан уг заалттай холбоотой саналаа өгөхийг хүсье.