Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн ээлжит нэгдүгээр хурал боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит нэгдүгээр хурал боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит нэгдүгээр хуралдаан 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр болж, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, усны үйлчилгээний тарифыг тогтоох зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

1. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12-р зүйлд заасны дагуу “Бигкастел” ХХК, “Комфорттаун” ХХК-д нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3-н жилийн хугацаагаар олгож, “Чандмань-Илч” ХХК, “Чандмань бадрал” ХХК, “Трю эл менежмент” ХХК, “Дунд мандал” ХХК, “Опенхаус өнө” ХХК, “Жи Эй Би Өү Ти” ХХК-иудын тусгай зөвшөөрлийг тус тус сунгав. Мөн “Жигүүр гранд групп” ХХК-ийн нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

2. “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-д нэмэлт өөрчлөлт оруулав.

3. Цэвэр бохир усны үйлчилгээний тариф, төлбөр тооцох аргачлалтыг шинэчлэн батлав.

Түүнчлэн “Багануур ус” ОНӨААТҮГ, “Бигкастел” ХХК, “Комфорттаун” ХХК-ийн БОш хэмжээг баталж, цэвэр, бохир усны тарифт зохицуулалт хийв.