Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн ээлжит хурал боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит хурал боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр болж, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, усны үйлчилгээний тарифыг тогтоох зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

  1. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12-р зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан “Монголросцветмет” ХХК, “Лхатоном сервис” ХХК-уудад нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3-н жилийн хугацаагаар олгов.
  2. Тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан  “Дархан ус суваг” ХК, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, “Тэргүүн чансаа” ХХК, “Зуслансэрвэн цохио” ХХК-уудын нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгав.
  3. Түүнчлэн “Монголросцветмет” ХХК, “Лхатоном сервис” ХХК-ийн БОш хэмжээ, цэвэр, бохир усны тарифыг батлав.