Нэвтрэх хуудас

Хэвлэх

“Усны тэгш хүртээмжтэй тариф, хэрэгжүүлэгч байгууллагуудын чадавхижуулалт” сэдэвт хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгууллаа

“Усны тэгш хүртээмжтэй тариф, хэрэгжүүлэгч байгууллагуудын чадавхижуулалт” сэдэвт хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгууллаа

“Усны тэгш хүртээмжтэй, тариф” төслийн хүрээнд НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Усны тэгш хүртээмжтэй тариф, хэрэгжүүлэгч байгууллагуудын чадавхижуулалт” сэдэвт сургалт хэлэлцүүлгийг 2017 оны 10-р сарын 31, 11-р сарын 1-ний өдрүүдэд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс зохион байгууллаа. 

Тус сургалтад Улаанбаатар хотын болон 15 аймгийн ус хангамж, ариутгах татуургын /УХАТ/ ашиглалт, үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй аж ахуй, нэгж байгууллагуудын 47 төлөөлөгчид ирж оролцлоо.

Сургалтын хөтөлбөрийн дагуу УХАТ-ын байгууллагуудын бизнес төлөвлөгөөг боловсруулах аргачлал, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн гэрээний гүйцэтгэлийг сайжруулах арга замууд, санхүүгийн шинжилгээний аргууд болон шинээр бэлтгэсэн цахим хуудсыг ажиллуулах зааврыг танилцуулан хэлэлцүүлж, санал бодлоо солилцсон нь тус салбарын байгууллагуудын санхүүгийн чадавхийг дээшлүүлэх, үйлчилгээг сайжруулахад тус нэмэр болох мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангасан, үр дүнтэй сургалт, хэлэлцүүлэг боллоо.