Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн ээлжит хурал боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит хурал боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр болж, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, усны үйлчилгээний тарифыг тогтоох зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

1. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12-р зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан “Чингис хаан олон улсын нисэх буудал” ТӨААТҮГ, “Илчлэг шивээ” ОНӨААТҮГ, “Стандарт хийт” ХХК, “Рээжил” ХХК, “Чорж гэгээн” ХХК-уудад нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3-н жилийн хугацаагаар олгов.

2. Тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан  “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Тунгалагбуянт дуут” ХХК, “Ахмадын хотхон-1” ХХК, “Тэлмүүн орд” ХХК, “Хангай хотхон” ХХК, “Эс Жи Би Эм” ХХК, “Галтай Чойндон” ХХК, “Талст эрчим” ХХК, “Өргөжих хаус” ХХК-уудын нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгаж, “Экожоб” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

3. Түүнчлэн “Гавшгай ус” ХХК-ийн БОш, бөөний тарифыг шинэчлэн батлав.