Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн ажлын хэсэг Дархан-Уул, , Булган, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгонд ажиллаа

Зохицуулах зөвлөлийн ажлын хэсэг Дархан-Уул, , Булган, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгонд ажиллаа

Дархан-Уул аймгийн “Дархан ус суваг” ХХК, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн “Гавшгай ус” ХХК, Булган аймгийн Булган сумын “Булган мээж” ХХК-иудын үйл ажиллагаатай танилцаж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангаж буй эсэхэд үнэлэлт дүгнэлт хийж, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх зорилгоор Зохицуулах зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу газар дээр нь ажиллав.

“Дархан ус суваг” ХК нь Хараа голын дагуу байрлах 18 гүний худгаас хоногт дунджаар 7000-10000м3 ус олборлон 2–р өргөлтийн насосны станцаар дамжуулан, ф-500мм-н хос шугамаар Дархан хотын хүн амыг унд, ахуйн стандартын шаардлага хангасан усаар хангадаг байна. Мөн цэвэрлэх байгууламж нь хоногт дунджаар 10000м3 усыг механик болон биологи цэвэрлэгээ хийж 88% цэвэрлэсэн усыг байгальд нийлүүлдэг. 

 Гэр хороололд нийт 42 ус түгээх байртайгаас зөөврийн 17 ус түгээх байр, төвлөрсөн шугамд холбогдсон 25 ус түгээх байртай, үүнээс 2 ус түгээх байр нь ухаалаг системд шилжүүлснээр иргэд 24 цагийн турш үйлчлүүлэх боломжтой болсон байна. “Дархан ус суваг” ХХК тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг ханган ажиллаж байна.

  Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгон “Гавшгай ус” ХХК

“Гавшгай ус” ХХК нь Орхон голын дагуу байрлах 5 гүний худгаас хоногт дунджаар 2700-3000мус олборлон 2, 3, 4–р өргөлтийн насосны станцаар дамжуулан, ф-300, ф-400 мм-н 22 км хос шугамаар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг технологийн усаар, Хөтөл тосгоны хүн амыг унд, ахуйн усаар хангадаг.

Мөн цэвэрлэх байгууламж нь хоногт дунджаар 3000м3 усыг механик, биологи цэвэрлэгээ хийж 80% цэвэршүүлэн байгальд нийлүүлдэг.

Сайхан сумын Хөтөл тосгоны гэр хорооллын 8000, Номгон тосгоны 2000 гаруй хэрэглэгчдэд зөөврийн 2, төвлөрсөн системд холбогдсон 5 ус түгээх байраар үйлчилдэг.  Тус компани нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага ханган ажиллаж байна.

Булган аймгийн Булган сумын “Булган мээж” ХХК

“Булган мээж” ХХК нь 2 гүний худгаас хоногт дунджаар 600-900м3  ус олборлон, хлороор халдваргүйжүүлэлт хийж, 150м3 багтаамжтай 2ш усан сангаар дамжуулан өөрийн урсгалаар Булган сумын ААН, байгууллага, хүн амыг стандартын шаардлага хангасан цэвэр усаар хангаж хэрэглээнээс гарсан бохир усыг биологи цэвэрлэгээ хийн байгальд нийлүүлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхэлдэг.

Гэр хорооллын 8300 орчим хүн амд 17 ус түгээх байраар үйлчилдэг ба үүнээс 12 ус түгээх байр нь зөөврийн, 4 ус түгээх байр нь төвлөрсөн шугамд холбогдсон байна.

Ажлын хэсэг Булган аймгийн засаг даргын орлогч Ц.Бат-Өлзийтэй уулзаж Булган аймагт мөрдөгдөж байгаа усны үйлчилгээний үнэ тарифын талаар болон ус хангамж ариутгах татуургын системийн өнөөгийн байдал, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын талаар санал солилцов