Нэвтрэх хуудас

Хэвлэх

WASH-411 ТӨСӨЛД ДАРААХ ДОТООДЫН ЗӨВЛӨХҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЖ АВНА

WASH-411 ТӨСӨЛД ДАРААХ ДОТООДЫН ЗӨВЛӨХҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЖ АВНА

Төслийн нэр: “Усны тэгш, хүртээмжтэй, тариф”  WASH411 төсөл

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага: Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл

Санхүүжүүлэгч байгууллага: НҮБ, Хүүхдийн Сан

Төсөл хэрэгжих хугацаа: 2017 оны 7 сараас 2017 оны 9 сар

Төсөл хэрэгжиж буй газар нутаг: Улаанбаатар хот, Төв аймаг,

“Усны тэгш, хүртээмжтэй, тариф” төсөлд дараах дотоодын зөвлөхүүдийг шалгаруулж авна. Үүнд:

 

  1. Усны үйлчилгээний тариф, төлбөр тооцох аргачлал боловсруулах зөвлөх үйлчилгээ:

Ажиллах хугацаа: 3 сар

Усны үйлчилгээний тариф тооцох аргачлалд үнэлгээ хийж, шинэчлэн боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Зөвлөх нь өмнө ижил төстэй төсөлд ажиллаж байсан, үнэлгээ хийх туршлагатай байвал зохино. Түүнчлэн зөвлөх нь дараах шалгууруудыг хангасан байна. Үүнд:

Боловсрол:

  • Усны менежмент болон Санхүүгийн менежмент, нийтийн аж ахуй, усны салбарын эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн
  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй

Туршлага:

  • Усны нөөц болон ус хангамж, ариутгах татуургын салбар, тэдгээртэй адилтгах чиглэлээр 5-оос доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Нийтийн аж ахуйн үйлчилгээний тарифын аргачлал, зардлын менежментийн чиглэлээр төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай;
  • Үр дүнд суурилсан мониторинг, үнэлгээний аргазүй эзэмшсэн байх;
  • Англи хэлний бичгийн чадвартай байх;
  • НҮБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байсан төсөл, хөтөлбөртэй хамтран ажилласан туршлагатай бол давуу тал гэж үзнэ.

 

  1. Ус хангамж, ариутгах татуургын салбарын (цаашид УХАТ) тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй байгуулах гүйцэтгэлийн гэрээний загвар боловсруулах зөвлөх үйлчилгээ

Боловсрол:

  • Усны менежмент болон Санхүүгийн менежмент, хууль эрх зүй, усны салбарын инженер эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн
  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй

Туршлага:

  • Ус хангамж, ариутгах татуургын салбар, тэдгээртэй адилтгах чиглэлээр 5-оос доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Нийтийн аж ахуйн үйлчилгээний менежментийн чиглэлээр төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай;
  • Үр дүнд суурилсан мониторинг, үнэлгээний аргазүй эзэмшсэн байх;
  • Англи хэлний бичгийн чадвартай байх;

НҮБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байсан төсөл, хөтөлбөртэй хамтран ажилласан туршлагатай бол давуу тал гэж үзнэ.

  1. УХАТ-ын салбарын үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох, элэгдлийн сан байгуулах, зарцуулах журам боловсруулах зөвлөх үйлчилгээ

Ажиллах хугацаа: 3 сар

Тус зөвлөх нь УБ хотын алслагдсан дүүрэг болон Төв аймагт гэр хорооллын усны үйлчилгээний зардлыг бууруулах туршилт судалгааг явуулах, гэр хорооллын усан хангамжийг сайжруулах, улмаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр Төслийн нэгжид дэмжлэг үзүүлнэ. Зөвлөхөд тавигдах шаардлага:

Боловсрол:

  • Ус хангамжийн эсвэл усны салбарын эдийн засгийн чиглэлээр ажиллаж байсан
  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй

Туршлага:

  • Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
  • Хөрөнгийн менежментийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх;
  • Олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөртэй хамтран ажилласан туршлагатай бол давуу тал гэж үзнэ.

 

  1. Усны үйлчилгээний байгууллагуудад зориулсан цахим хуудасны жишиг загвар боловсруулах зөвлөх үйлчилгээ

Ажиллах хугацаа: 3 сар

Тус зөвлөх нь ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудад зориулсан цахим хуудасны жишиг загварыг олон улсын практикт тулгуурлан боловсруулж, хөгжүүлнэ.  Зөвлөхөд тавигдах шаардлага:

Боловсрол:

  • Программ хангамж чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Туршлага:

  • Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
  • Мэдээллийн цахим хуудас, программ хангамж боловсруулах төсөлд ажиллаж байсан туршлагатай байх;
  • Олон улсын төсөл хөтөлбөрт ажиллаж байсан бол давуу тал гэж үзнэ.

 

  1. 5. Аймгийн төвүүдийн цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдалд судалгаа хийж, цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ

Ажиллах хугацаа: 3 сар

Тус зөвлөх нь аймгийн төвүүдийн цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдалд судалгаа, үнэлгээ хийж, цаашид авах арга хэмжээний хэтийн төлөвлөгөөг боловсруулна.

Зөвлөхөд тавигдах шаардлага:

Боловсрол:

  • Ус хангамж ариутгах татуургын инженер чиглэлээр магистер болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэшсэн инженер

Туршлага:

  • Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
  • Цэвэрлэх байгууламжийг сайжруулах  төсөлд ажиллаж байсан туршлагатай байх;
  • Олон улсын төсөл хөтөлбөрт ажиллаж байсан бол давуу тал гэж үзнэ.

 

  1. УХАТ-ын үйлчилгээний байгууллагуудад зориулсан Бизнес төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар боловсруулах зөвлөх үйлчилгээ

Ажиллах хугацаа: 3 сар

Усны үйлчилгээний салбарын байгууллагуудын бизнес төлөвлөгөөний жишиг загварыг боловсруулж, менежментийн нэгдсэн бодлогоор хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Зөвлөх нь өмнө бизнес төлөвлөгөө боловсруулах төсөлд ажиллаж байсан, mуршлагатай байвал зохино. Түүнчлэн зөвлөх нь дараах шалгууруудыг хангасан байна. Үүнд:

Боловсрол:

  • Усны менежмент болон Санхүүгийн менежмент, нийтийн аж ахуй, усны салбарын эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн
  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй

Туршлага:

  • Ус хангамж, ариутгах татуургын салбар, тэдгээртэй адилтгах чиглэлээр 5-оос доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Төслийн менежмент, бизнес төлөвлөлт, стратеги төлөвлөгөө боловсруулах чиглэлээр төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай;
  • Үр дүнд суурилсан мониторинг, үнэлгээний аргазүй эзэмшсэн байх;
  • Англи хэлний бичгийн чадвартай байх;
  • НҮБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байсан төсөл, хөтөлбөртэй хамтран ажилласан туршлагатай бол давуу тал гэж үзнэ.
  1. Монгол улсад мөрдөгдөх Ус хангамж, ариутгах татуургын системийн техник ашиглалтын дүрмийг боловсруулах зөвлөх үйлчилгээ

Ажиллах хугацаа: 3 сар

Ус хангамж, ариутгах татуургын системийн техник ашиглалтын дүрмийг олон улсын жишигт нийцүүлэн монгол улсын нөхцөлд тохируулан боловсруулах зорилготой. Зөвлөх нь өмнө ус хангамж, ариутгах татуургын системийн норм норматив боловсруулж байсан mуршлагатай байвал зохино. Түүнчлэн зөвлөх нь дараах шалгууруудыг хангасан байна. Үүнд:

Боловсрол:

  • Ус хангамж, ариутгах татуургын инженер эдийн засагч,
  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэшсэн болон зөвлөх инженер.

Туршлага:

  • Ус хангамж, ариутгах татуургын салбар, тэдгээртэй адилтгах чиглэлээр 5-оос доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Барилгын салбарын норм норматив боловсруулах чиглэлээр төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай;
  • Үр дүнд суурилсан мониторинг, үнэлгээний аргазүй эзэмшсэн байх;
  • Орос, англи хэлний бичгийн чадвартай
  • НҮБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байсан төсөл, хөтөлбөртэй хамтран ажилласан туршлагатай бол давуу тал гэж үзнэ.

 

  • Усны үйлчилгээний тарифын үндэсний зөвлөх

Ажиллах хугацаа: 3 сар

Усны тэгш хүртээмжтэй тариф төслийн 2-р шатны хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, ажлын уялдааг хангуулах, зөвлөхүүдийн ажлын даалгавар боловсруулах, зөвлөгөө удирдлагаар хангах, хяналт, мониторнг хийх, тайланг нэгтгэн боловсруулах, зорилготой. Зөвлөх нь өмнө төслийн менежментийн чиглэлээр ажиллаж байсан mуршлагатай байвал зохино. Түүнчлэн зөвлөх нь дараах шалгууруудыг хангасан байна. Үүнд:

 

 Боловсрол:

  • Төслийн менежмент, санхүүгийн менежментийн чиглэлээр мэргэшсэн
  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй

Туршлага:

  • Төслийн менежментийн чиглэлээр 5 болон түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай;
  • Үр дүнд суурилсан мониторинг, үнэлгээний аргазүйг эзэмшсэн байх;
  • Англи хэлний бичгийн өндөр чадвартай байх;
  • НҮБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байсан төсөл, хөтөлбөртэй хамтран ажилласан туршлагатай бол давуу тал гэж үзнэ.

 

Хүсэлт гаргах

Хүсэлт гаргахаас өмнө тухайн ажлын даалгаврыг www.wsrc.mn; вебсайт болон доорх хаягаар лавлан авч танилцах бөгөөд ажлын чиг үүрэг, бусад тавигдах шаардлагыг хангасан тохиолдолд материалаа өгнө үү.

Сонирхсон этгээд шаардлага хангасан материалыг дугтуйнд хийн битүүмжилж 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цагаас өмнө Төслийн нэгжид ирүүлнэ.

Хаяг: “Ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл” WASH төсөл

Эмон Бизнес Төвийн 5 давхар,

Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу 9, Улаанбаатар хот

Утас: +976 (11) 70147444;

 

Бүрдүүлэх материал:

  1. Шалгаруулалтанд оролцохыг хүссэн өргөдөл
  2. Товч анкет (холбогдох ажлын туршлагыг дурдах)
  3. Нотариатаар баталгаажуулсан дипломын хуулбар
  4. Өмнө нь ажиллаж байсан байгууллагаас ажил байдлын тодорхойлолт

Жич: Бүрдүүлэх материалыг дутуу ирүүлсэн тохиолдолд шалгаруулалтанд оролцуулахгүй болохыг анхаарна уу. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй. Зөвхөн шалгаруулалтанд тэнцсэн оролцогчтой холбоо барихыг анхаарна уу.