Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн ажлын хэсэг "Урсгал ус" ХХК, "Алтанбилэг" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Зохицуулах зөвлөлийн ажлын хэсэг "Урсгал ус" ХХК, "Алтанбилэг" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Зохицуулах зөвлөлд тусгай зөвшөөрөл эзэмшигч Алтанбилэг ХХК-ийн үйл ажиллагаа доголдсон талаар тус сумын иргэн Ц.Болормаагаас ирүүлсэн  өргөдлийн дагуу Алтанбилэг ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангаж буй эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргах, мөн Сүхбаатар сумын “Урсгал ус” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор Зохицуулах зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг 2017.05.29, 30-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сумдад очиж ажиллав.

 “Урсгал ус” ХХК нь Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумыг унд ахуйн усаар хангах зорилгоор 5 гүний худаг, 2-р өргөлтийн насосны станц, 45,5 км урттай цэвэр ус дамжуулах, түгээх ф50-400мм шугамтай,  эх үүсвэрийн 2х500м3 багтаамжтай усан сан, сумын төвд 2х1400м3 түрэлтэт усан сантай, эх үүсвэр нь 8300м3/хон хүчин чадалтайгаас хоногт 2500 м3 ус олборлон түгээж, ариутгах татуургын 20 км шугам сүлжээ, 48000м3/хон хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн ашиглалт үйлчилгээг хариуцан ажилладаг. Цэвэрлэх байгууламж нь  механик, биологи цэвэрлэгээ хийдэг, одоогоор 2500м3/хон ус цэвэршүүлдэг байна.

Гэр хорооллын иргэдийг зөөврийн 14, төвлөрсөн шугамд холбогдсон 14 ус түгээх байраар унд, ахуцн усаар хангадаг байна.       

Алтанбулаг суманд ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ эрхлэх  тусгай зөвшөөрөл эзэмшигч “Алтанбилэг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж үүссэн нөхцөл байдлыг судалж шалган, мэргэжлийн дүгнэлт гаргаж холбогдох албан тушаалтануудад хүргүүлэв.