Нэвтрэх хуудас

Хэвлэх

УХАТ-2017 сургалт зохион байгууллаа

УХАТ-2017 сургалт зохион байгууллаа

Зохицуулах зөвлөлөөс Улаанбаатар хотод орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудын ИТА болон санхүүгийн ажилтнуудад зориулан 2017 оны 05-р сарын 12-ны өдөр "УХАТ-2017" сургалтыг зохион байгуулж, 73 ААНБ-ын 128 ажилтныг хамруулав.

Тус сургалтаар “Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын талаар баримтлах бодлого чиглэл”, Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт /KPI/, “Усны алдагдал, түүнийг зөв тооцож, тогтоох, алдагдлыг хэрхэн бууруулах тухай,  шинээр нэвтрүүлж буй ус хангамж, ариутгах татуургын мэдээллийн санд ажиллах заавар, шинэчлэн батлагдсан “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”, “Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам”, УБ хотын ЗАА-аас “Хот нийтийн аж ахуйн чиглэлээр хийж буй зарим арга хэмжээний тухай”, Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн үйл ажиллагааны танилцуулга, тайлан, НМХГ-аас “Үйл ажиллагааны эрсдлийг үнэлэх  хяналтын хуудас”-ны талаар мэдээлэл, заавар зөвлөгөө өгч, “Аж ахуйн харилцааны дүрэм”-ийн төсөлд санал авч хэлэлцүүлэг зохион байгууллаа.