Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Усны үйлчилгээний тариф” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Усны үйлчилгээний тариф” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын ус хангамжийн үйлчилгээний зардлыг бууруулах, усны үйлчилгээний тарифыг ижил түвшинд хүргэх, гэр хорооллын хэрэглэгчдийн өдрийн хэрэглээний усны хэмжээг нэмэгдүүлэх, улмаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд усны зохицуулалтаар дэмжлэг үзүүлэх зорилгоор Усны тэгш хүртээмжтэй тариф WASH-411 төслийг хэрэгжүүлж байна.

Тухайн ажлын хүрээнд “Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, төлбөр тооцох аргачлал”-ыг шинэчлэн боловсруулах ажил хийгдэж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Улаанбаатар хот болон төвийн бүсийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдын санхүүгийн ажилтнуудын дунд 2017 оны 03 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд “Усны үйлчилгээний тариф” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Зохицуулах зөвлөлийн “Тариф тооцох аргачлал”, “Тарифын мэдээллийн сан болон тариф тооцох загвартай” танилцаж, харилцан санал солилцлоо.