Нэвтрэх хуудас

Хэвлэх

Нийслэлийн ерөнхий боловсролын 130 гаруй сургуулиудад усны зөв зохистой хэрэглээ, түүний ач холбогдлын талаар хичээлийг 4 дэх жилдээ зохион байгууллаа

Нийслэлийн ерөнхий боловсролын 130 гаруй сургуулиудад усны зөв зохистой хэрэглээ, түүний ач холбогдлын талаар хичээлийг 4 дэх жилдээ зохион байгууллаа

Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.

Жил бүрийн энэ өдөр цэвэр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөндөн олон нийтэд тайлбарлан таниулж байдаг. 2017 онд “Хаягдал бохир ус” гэсэн уриан доор тэмдэглэж байна.

 

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага буюу ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс, Нийслэлийн боловсролын газар, Туул, голын сав газрын захиргаа, Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газруудтай хамтран иргэдийг усны зохистой хэрэглээнд уриалхын сацуу үр хүүхдүүддээ усаа хайрлаж гамнах ухааныг багаас нь хэвшүүлэх зорилгоор “Хаягдал бохир ус” сэдвээр 40 минутын хичээлийг сургуулийн насны хүүхдүүдийн суралцах онцлогт нь тохируулан боловсруулж, 03-р сарын 22-ны өдөр нэгдсэн хөтөлбөрийн дагуу Нийслэлийн ерөнхий боловсролын 130 гаруй сургуулиудын бага, дунд, ахлан ангийн нийт 200000 гаруй сурагчдыг хамруулсан юм.

Тус хичээлийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, УСУГ, ОСНААУГазруудаас нийт 130 гаруй мэргэжлийн инженер техникийн мэргэжилтэн, ажилтнууд тухайн сургуулиудын багш нартай хамтран зааж, мөн сурагчдын дунд усны талаарх мэдлэг сорих тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.