Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2017 оны ээлжит гуравдугаар хурал боллоо

Зохицуулах зөвлөлийн 2017 оны ээлжит гуравдугаар хурал боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит гуравдугаар хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр болж, тусгай зөвшөөрөл олгох, усны үйлчилгээний тариф тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

  1. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12-р зүйлд заасны дагуу нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан “Тэргэл мөнх” ХХК, “Драгон холдинг” ХХК, “Говийн марз хайрхан” ХХК -иудад тусгай зөвшөөрлийг 3-н жилийн хугацаагаар олгож “Тэргэл мөнх” ХХК-ийн цэвэр бохир усны бөөний  тарифыг батлав.
  2. Улаанбаатар хотын орон нутгийн өмчит УСУГ болон ОСНААУГ-ын үйл ажиллагааны зардал, орлогын биелэлт, орлого болоогүй усны хэмжээ, өр авлага, 2016 оны гүйцэтгэл, 2017 оны төлөвлөгөөтэй танилцаж, тус газруудад зардал, өр авлага бууруулах талаар хугацаатай үүрэг даалгавар өгч УСУГ-тай ОСНААУГ-ын тооцоо хийх 2017 оны цэвэр бохир усны бөөний тарифт зохицуулалт хийлээ.