Нэвтрэх хуудас

Хэвлэх

УСУГ болон МАШҮХ-ны төлөөлөгчидтэй хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа

УСУГ болон МАШҮХ-ны төлөөлөгчидтэй хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа

 

 Тус зохицуулах зөвлөлийн ажлын алба 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ус сувгийн удирдах газар болон Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны төлөөлөгчидтэй хамтарсан уулзалтыг хийлээ. Уг уулзалтаар Урьдчилсан цэвэрлэх байгууламжийн одоогийн мөрдөж буй бохир усны үйлчилгээний шинэчилсэн тарифыг батлуулахад шаардлагатай зардлын тооцоог хийхэд  шаардагдах цэвэрлэгээний бодисын хэмжээг тогтоох туршилт судалгааг хэрхэн хийх талаар хэлэлцэж, зөвшилцөв. Энэ уулзалтын хүрээнд мөн дараах асуудлуудаар санал солилцсон юм. Үүнд:

 

 

  1. Бохир усны үйлчилгээний тариф батлахад шаардагдах зардлын талаар хэлэлцэх,
  2. Бохир усыг цэвэрлэхэд шаардагдах химийн бодисын хэмжээг тодорхойлох ажлын төлөвлөгөө, хугацааг тодорхой болгох,
  3. Бохир усыг цэвэрлэхэд хэрэглэгдэх манганы сульфатын стандарт найрлагыг тогтоолгох,
  4. 1 м3 бохир усанд шаардагдах манганы сульфатын хэмжээг тодорхойлох лабораторийн туршилт, судалгааг хийж, дүгнэлт гаргах зэрэг болно.

Тус уулзалтын үр дүнд Урьдчилсан цэвэрлэх байгууламжийн бохир усыг цэвэрэлэхэд шаардагдах химийн бодисын хэмжээг тогтоох туршилт, судалгааг 2017 оны 1 дүгээр улиралд багтаан хийхээр шийдвэрлэв.