Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2017 оны ээлжит бус I хурал боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр болж, тусгай зөвшөөрөл олгох, сунгах болон хүчингүй болгох, усны үйлчилгээний тарифыг тогтоох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн санхүүгийн материал, тарифын саналыг хянан шалгах дотоод журмыг батлах, Зохиулах зөвлөлөөс ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний зохицуулалтын талаар баримтлах бодлого чиглэлийг батлах  зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

  1. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12-р зүйлд заасны дагуу нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан “Хүрд” ХК, “Грийн-Инвайро” ХХК-иудад тусгай зөвшөөрлийг 3-н жилийн хугацаагаар олгож, “Хүрд” ХК-ийн бөөний тарифыг батлав.
  2. Тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан  “Азын завод” ХХК-ийн нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3-н жилийн хугацаагаар сунгав.
  3. Тусгай зөвшөөрөл хүчингүй болгуулах хүсэлт гаргасан “Цагаанхуаран дэвшил” ХХК-ийн нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.  
  4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, “Ухаа худаг ус хангамж” ХХК-иудын цэвэр бохир усны тариф болон  “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй хэрэглэгчдийн тарифт зохицуулалт хийв.
  5. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн санхүүгийн материал, тарифын саналыг хянан шалгах дотоод журам болон Зохиулах зөвлөлөөс ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний зохицуулалтын талаар баримтлах бодлого чиглэлийг батлав.
  6. “Цог-Өрнөх” ОНӨААТҮГ-т тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэж, нэмэлт тодруулгыг авсны дараа шийдвэрлэхээр боллоо.