Нэвтрэх хуудас

Хэвлэх

Ус сувгийн удирдах газрын төлөөлөгчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

Ус сувгийн удирдах газрын төлөөлөгчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

Зохицуулах зөвлөлийн ажлын алба 2016 оны 12-р сарын 07-ны өдөр Ус сувгийн удирдах газрын төлөөлөгчидтэй төвлөрсөн ариутгах татуургын системд холбогдоогүй хэрэглэгчийн бохир усны тарифт зохицуулалт хийх асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ уулзалтын хүрээнд мөн дараах асуудлуудаар санал солилцсон юм. Үүнд:

  1. Усны үйлчилгээний тарифт зохицуулалт хийх хугацааг санхүүгийн жилтэй уялдуулах,
  2. Усны шингээлт тооцох,
  3. Бохир усыг зөвшөөрөлгүй цэгт хаяж байгаа асуудлыг шийдвэрлүүлэх,
  4. Улаанбаатар хотын тарифт зохицуулалт хийсэн тухай,
  5. Урьдчилан цэвэрлэх байгууламжийн бохир усны тариф, цэвэрлэгээний бодисын хэмжээ тодорхойлох.

Тус уулзалтын үр дүнд УСУГ-ын төвлөрсөн ариутгах татуургын системд холбогдоогүй хэрэглэгчийн тарифыг 2016 оны 12-р сарын ээлжит хурлаар оруулж шийдвэрлэхээр болов.