Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2016 оны ээлжит бус хурал боллоо

Зохицуулах зөвлөлийн 2016 оны ээлжит бус хурал боллоо

Зохицуулах зөвлөлийн ээлжит бус хурал 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болж, тусгай зөвшөөрөл олгох, сунгах болон хүчингүй болгох, усны үйлчилгээний тарифыг тогтоох, Зохицуулах зөвлөлөөс усны үйлчилгээний үнэ, тарифын талаар баримтлах бодлогын баримт бичгийг батлах, ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний үнэ тарифын саналыг хянан шалгах дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

  1. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12-р зүйлд заасны дагуу нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан “Легатоконстракшн” ХХК, “Ариалогшир” ХХК, “Юлтүйнатурал” ХХК-иудад тусгай зөвшөөрлийг 3-н жилийн хугацаагаар олгож бөөний тарифыг батлав.
  2. Тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан  “Баянгазрын хишиг” ХХК-ийн нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3-н жилийн хугацаагаар сунгав.
  3. Тусгай зөвшөөрөл хүчингүй болгуулах хүсэлт гаргасан “Азийн их хүлэг” ХХК-ийн нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.  
  4. Зохицуулах зөвлөлөөс усны үйлчилгээний үнэ, тарифын талаар баримтлах бодлого чиглэл, ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний үнэ тарифын саналыг хянан шалгах дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлын анхны хэлэлцүүлгийг хийж санал солилцов.
  5. Орхон аймаг, Улаанбаатар хотын хэрэглэгчийн усны үйлчилгээний тарифт зохицуулалт хийж, Өмнөговь аймгийн Ханбогд, Гурван тэс сумын хэрэглэгчийн усны үйлчилгээний тарифыг шинээр баталлаа. Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний хэрэглэгчийн 1 литр усны төлбөр ахуйн хэрэглээнд цэвэр ус 5 мөнгөөр, бохир ус 6 мөнгөөр, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 15 мөнгөөр, бохир ус нь 13 мөнгөөр тус тус нэмэгдүүлэн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлнэ.