Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2016 оны ээлжит 9-р хурал болов

Зохицуулах зөвлөлийн 2016 оны ээлжит 9-р хурал болов

Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 09 дугаар сарын 23-ны өдөр болж, тусгай зөвшөөрөл олгох, сунгах болон  усны үйлчилгээний тарифыг тогтоох асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

  1. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12-р зүйлд заасны дагуу нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан “Зүмбэр-Орд өргөө” ХХК, “Хандизель” ОНӨААТҮГ-уудад тусгай зөвшөөрлийг 3-н жилийн хугацаагаар олгов.
  2. Тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан  “УБТЗ-ын дохиолол холбоо эрчим хүчний анги” МОХНН, “Санкомфорт” ХХК, “Туул-Арвижих өргөө” ХХК, “ТВВК сервис” ХХК-иудын нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.
  3. Улаанбаатар хотод орон сууцны ашиглалт үйлчилгээ эрхэлж буй 11-н тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тарифт зохицуулалт хийв.