Нэвтрэх хуудас

Хэвлэх

"Цэвэрлэх байгууламжийн инженер техникийн ажилтнуудын чадавхыг сайжруулах" сургалт боллоо.

"Цэвэрлэх байгууламжийн инженер техникийн ажилтнуудын чадавхыг сайжруулах" сургалт боллоо.

2016 оны 9 дүгээр сарын 5-9-ний хооронд Барилга хот байгуулалтын яам, Япон улсын Элчин сайдын яам  болон Зохицуулах зөвлөл хамтран Дорноговь аймгийн Замын-үүд суманд Япон улсын Шизуока мужийн 1 дүгээр ээлжийн хөтөлбөр "Цэвэрлэх байгууламжийн инженер техникийн ажилтнуудын чадавхыг сайжруулах" сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтанд УБ хот болон 9 аймгийн 13 инженер техникийн ажилтнууд хамрагдлаа. 4 хоног үргэлжилсэн сургалтын хүрээнд 9 удаагийн танхимын хичээл, 4 хэлэлцүүлэг багтаж, Японы Шизуока мужийн ус хангамжийн  мэргэжилтэн Такасуги, цахилгааны мэргэжилтэн Гото, мэргэжилтэн Күкида, хөдөлмөр хамгаалалтын мэргэжилтэн Сато багш нар удирдан явууллаа.

Хэлэлцүүлгүүдийн үеэр сургалтанд оролцогчид орон нутгийн ус хангамж, ариутгах татуургын байгууллагуудын техник, тоног төхөөрөмж, технологийн өнөөгийн байдал, тулгамдаж буй саад бэрхшээл, түүнээс гарах арга замуудын талаар туршлагаасаа хуваалцаж Японы болоод аймаг орон нутгийн мэргэжилтнүүдтэй харилцан санал солилцлоо.