Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2016 оны ээлжит 8-р хурал болов

Зохицуулах зөвлөлийн 2016 оны ээлжит 8-р хурал болов

Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 08 дугаар сарын 31-ны өдөр болж, тусгай зөвшөөрөл олгох, сунгах болон  усны үйлчилгээний тарифыг тогтоох асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

  1. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12-р зүйлд заасны дагуу бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээ эрхлэхэх тусгай зөвшөөрөл шинээр авах хүсэлт гаргасан “Өгөөж-Их бүрд” ХХК-д тусгай зөвшөөрлийг 3-н жилийн хугацаагаар олгов.
  2. Тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан “МОНТС” ХХК, “КСИМС” ХХК-иудын ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.
  3. Бөөний тариф батлуулах хүсэлт гаргасан “Жи Эй Би Өү Ти” ХХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний  тарифын зохицуулалт хийв.