Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2016 оны ээлжит 7-р хурал болов

Зохицуулах зөвлөлийн 2016 оны ээлжит 7-р хурал болов

Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 08 дугаар сарын 5-ны өдөр болж, тусгай зөвшөөрөл олгох, сунгах болон  усны үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

  1. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12-р зүйлд заасны дагуу ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр авах хүсэлт гаргасан “Шугшаа-Уул” ОНӨААТҮГ, “Би Би Инженеринг” ХХК, “ЦЕГ-ын ОНАБХГ-ын Хамгаалалтын 2-р газар” УТҮГ-уудад тусгай зөвшөөрлийг 3-н жилийн хугацаагаар олгов.
  2. Тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан “Шим-Ус” ОНӨААТҮГ, “Энержи интернэшнл” ХХК, “Агь импекс” ХХК, “Пьюрхаус” ХХК, “Хүрээ хаус” ХХК, “Ган инженеринг” ХХК-иудын ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.
  3. Уг хурлаар шинээр тусгай зөвшөөрөл авсантай холбогдуулан “Шугшаа-Уул” ОНӨААТҮГ, “Би Би инженеринг” ХХК-иудын цэвэр, бохир усны үйлчилгээний  үнэ тарифыг тогтоов.