Нэвтрэх хуудас

Хэвлэх

WASH-11 төсөлд дараах дотоодын зөвлөхүүдийг шалгаруулж авна

WASH-11 төсөлд дараах дотоодын зөвлөхүүдийг шалгаруулж авна

Төслийн нэр: “Усны тэгш, хүртээмжтэй, тариф”  WASH511 төсөл

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага: Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл

Санхүүжүүлэгч байгууллага: НҮБ, Хүүхдийн Сан

Төсөл хэрэгжих хугацаа: 2016 оны 7 сараас 2016 оны 12 сар

Төсөл хэрэгжиж буй газар нутаг: Улаанбаатар хот, Төв аймаг,

“Усны тэгш, хүртээмжтэй, тариф”  WASH-11 төсөлд дараах дотоодын зөвлөхүүдийг шалгаруулж авна. Үүнд:

 

 

1. Усны үйлчилгээний тариф, төлбөр тооцох аргачлал боловсруулах зөвлөх үйлчилгээ:

Ажиллах хугацаа: 3 сар

Усны үйлчилгээний тариф тооцох аргачлалд үнэлгээ хийж, шинэчлэн боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Зөвлөх нь өмнө ижил төстэй төсөлд ажиллаж байсан, үнэлгээ хийх туршлагатай байвал зохино. Түүнчлэн зөвлөх нь дараах шалгууруудыг хангасан байна. Үүнд:

Боловсрол:

  • Усны менежмент болон Санхүүгийн менежмент, нийтийн аж ахуй, усны салбарын эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн
  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй

Туршлага:

  • Усны нөөц болон ус хангамж, ариутгах татуургын салбар, тэдгээртэй адилтгах чиглэлээр 5-оос доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Нийтийн аж ахуйн үйлчилгээний тарифын аргачлал, зардлын менежментийн чиглэлээр төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай;
  • Үр дүнд суурилсан мониторинг, үнэлгээний аргазүй эзэмшсэн байх;
  • Англи хэлний бичгийн чадвартай байх;
  • НҮБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байсан төсөл, хөтөлбөртэй хамтран ажилласан туршлагатай бол давуу тал гэж үзнэ.

 

2. Гэр хорооллын усны үйлчилгээний зардал бууруулах судалгаанд дэмжлэг үзүүлэх зөвлөх үйлчилгээ:

Ажиллах хугацаа: 3 сар

Тус зөвлөх нь УБ хотын алслагдсан дүүрэг болон Төв аймагт гэр хорооллын усны үйлчилгээний зардлыг бууруулах туршилт судалгааг явуулах, гэр хорооллын усан хангамжийг сайжруулах, улмаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр Төслийн нэгжид дэмжлэг үзүүлнэ. Зөвлөхөд тавигдах шаардлага:

Боловсрол:

  • Ус хангамжийн эсвэл усны салбарын эдийн засгийн чиглэлээр ажиллаж байсан
  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй

Туршлага:

  • Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
  • Гэр хорооллын усан хангамжийг сайжруулах, автоматжуулах, төвлөрсөн шугам сүлжээнд холбох чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх;
  • Олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөртэй хамтран ажилласан туршлагатай бол давуу тал гэж үзнэ.

 

3. Усны үйлчилгээний тариф тооцох загвар боловсруулахад дэмжлэг үзүүлэх зөвлөх:

Ажиллах хугацаа: 3 сар

Тус зөвлөх нь цэвэр бохир усны үйлчилгээний зардлын менежментийг сайжруулж, өртөг тооцох программ хангамжийг олон улсын практикт тулгуурлан боловсруулна. Зөвлөхөд тавигдах шаардлага:

Боловсрол:

  • Программ хангамж чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Туршлага:

  • Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
  • Санхүүгийн болон зардлын бүртгэлийн программ хангамж боловсруулах төсөлд ажиллаж байсан туршлагатай байх;
  • Олон улсын төсөл хөтөлбөрт ажиллаж байсан бол давуу тал гэж үзнэ.

Хүсэлт гаргах

Хүсэлт гаргахаас өмнө тухайн ажлын даалгаврыг www.wsrc.mn; вебсайт болон доорх хаягаар лавлан авч танилцах бөгөөд ажлын чиг үүрэг, бусад тавигдах шаардлагыг хангасан тохиолдолд материалаа өгнө үү.

Сонирхсон этгээд шаардлага хангасан материалыг дугтуйнд хийн битүүмжилж 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 17:00 цагаас өмнө Төслийн нэгжид ирүүлнэ.

Хаяг: “Ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл” WASH төсөл

Эмон Бизнес Төвийн 5 давхар,

Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу 9, Улаанбаатар хот

Утас: +976 (11) 70147444;

 

Бүрдүүлэх материал:

  1. Шалгаруулалтанд оролцохыг хүссэн өргөдөл
  2. Товч анкет (холбогдох ажлын туршлагыг дурдах)
  3. Нотариатаар баталгаажуулсан дипломын хуулбар
  4. Өмнө нь ажиллаж байсан байгууллагаас ажил байдлын тодорхойлолт

Жич: Бүрдүүлэх материалыг дутуу ирүүлсэн тохиолдолд шалгаруулалтанд оролцуулахгүй болохыг анхаарна уу. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй. Зөвхөн шалгаруулалтанд тэнцсэн оролцогчтой холбоо барихыг анхаарна уу.