Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2016 оны ээлжит бус хурал болов

Зохицуулах зөвлөлийн 2016 оны ээлжит бус хурал болов

Зохицуулах зөвлөлийн ээлжит бус хуралдаан 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр болж, тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох, усны үйлчилгээний үнэ, тарифыг шинэчлэн тогтоох асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

  1. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12-р зүйлд заасны дагуу ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр авах хүсэлт гаргасан “Оч гялс өргөө” ХХК, “Эрч хишиг” ХХК, “Юу Эн Пи Эм Жи Эл” ХХК-иудад тусгай зөвшөөрлийг 3-н жилийн хугацаагаар олгов.
  2. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12-р зүйлд заасны дагуу үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл  сунгуулах хүсэлт гаргасан “Чандмань налайх” ОНӨААНГ, “Батбаян дулаан” ХХК, “Дөрвөлж” ОНӨААНГ-уудын тусгай зөвшөөрлийг 3-н жилээр сунгав.
  3. Уг хурлаар “Аж богд инженеринг” ХХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний бөөний үнэ тарифыг шинэчлэн тогтоов.

 Түүнчлэн зохицуулах зөвлөлийн хуралдаанаас “Чандмань налайх” ОНӨААНГ, “Дөрвөлж” ОНӨААНГ-уудад өөрийн хэрэглээний болон технологийн усыг зөв тооцож, хэрэглэгчийн тоолууржилтын түвшинг нэмэгдүүлэх, усны алдагдал, орлого болоогүй усыг бодитоор тооцож, түүнийг бууруулах талаар арга хэмжээ авах, ус хангамж, ариутгах татуургын системд шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн технологийн шинчлэлт хийх, ундны усны чанарт тавих хяналтыг сайжруулах, зэрэг хугацаатай үүрэг даалгавруудыг өгөв.