Нэвтрэх хуудас

Хэвлэх

Усны үнэ тарифын менежментын сургалт

Усны үнэ тарифын менежментын сургалт

2015 оны 10-р сард тус Зохицуулах зөвлөл нь Солонгос улсын “K-Water academy”-тай хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд, “K-Water academy”-иас манай улсын ус хангамжийн байгууллагуудын хэрэгцээ шаардлагад тулгуурлан “Усны үнийн удирдлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалт Солонгос улсын Daegeon хотноо “K-Water academy”-ийн сургалтын төвд 2016 оны 04 дугаар сарын 24-өөс 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд явагдаж, ус хангамж, ариутгах татуургын тусгай зөвшөөрөл эзэмшигч 14 байгууллагын удирдлага, санхүү эдийн засгийн ажилтнуудын төлөөлөл 16 хүн амжилттай оролцоод ирэв.

Энэхүү сургалтад ус хангамжийн үйл ажиллагаа, бодлого зохицуулалт түүний дотор үнэ тарифын тогтолцоо, бодлогын талаар “K-Water academy”-ийн захирал Hyoungjoon Koun болон Kunwook Kim, Nam Soo Lee, Young Woong Kim зэрэг тус академийн тарифын хэлтсийн дарга, мэргэжилтэн доктор профессор хичээл заалаа. Түүнчлэн сургалтанд оролцогсод хотын ус хангамжийн орлого цуглуулалт хийх ажилтай газар дээр нь танилцаж, К-Water Academy-ийн сургалт-туршилтын танхим, Солонгос улсад хэмжээгээрээ 3-т ордог олон зориулалт бүхий Таенчон боомтын үйл ажиллагаатай танилцсан болно.

“Усны үнийн удирдлага” сэдэвт энэ удаагийн сургалт нь амжилттай болж оролцогсод Солонгос улсад усны үнэ аль шатанд хэрхэн тогтдог, хууль эрх зүйн үндэслэл, бүтэц болон өртгөө нөхөх байдал, зардал хэмнэх боломжийн талаар судалж суралцан тус улсын туршлагыг Монголд хэрэгжүүлэх талаар Зохицуулах зөвлөлтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлллээ.