Нэвтрэх хуудас

Хэвлэх

“УХАТ- 2016”

“УХАТ- 2016”

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс “УХАТ - 2016”  сэдэвт сургалт зохион байгуулах гэж байна. Сургалтын зорилго нь Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудад Зохицуулах зөвлөлөөс шинэчлэн баталсан дүрэм, журам, санхүү эдийн засгийн үйл ажиллагааны тайлан мэдээ гаргах, салбарт шинээр нэвтрүүлж буй мэдээллийн сангийн талаар мэдлэг олгоход оршино.

Мөн өнгөрсөн 2015 онд салбарын үйл ажиллагааны гүйцэтгэлийн үзүүлэлтийн түвшин, санхүү, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгөхөөс гадна байгууллагын стратеги болон бизнес төлөвлөгөө боловсруулах мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангана.

Сургалт 2016 оын 05-р сарын 27-ны өдөр Барилга хөгжлийн төвийн 5-р давхар, Хурлын танхим-д зохион байгуулагдана.

Дэлгэрэнгүйг 70147447 утаснаас лавлана уу