Нэвтрэх хуудас

Хэвлэх

Усны ухаалаг хэрэглээг бага наснаас нь...

Усны ухаалаг хэрэглээг бага наснаас нь...

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс санаачлан Нийслэлийн боловсролын газар, Туул голын сав газрын захиргаа, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, УСУГ, ОСНААУГазруудтай хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын бага, дунд, ахлан ангийн нийт 171 мянга гаруй сурагчдад “Усны ухаалаг хэрэглээ ба усны хэмнэлт” 40 минутын хичээлийг 3 сарын 22-ны өдөр нэгдсэн хөтөлбөрийн дагуу орууллаа.

Тус хичээлийн зорилго нь иргэдийг усны зохистой хэрэглээнд уриалахын сацуу үр хүүхдүүддээ усаа хайрлан, зөв зохистой хэрэглэж, гамнах ухааныг багаас нь хэвшүүлэх, энэ талаар мэдлэг олгоход чиглэсэн бөгөөд Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 10 гаруй ажилтан, УСУГ, ОСНААУГазруудаас тус бүр 60 гаруй инженер техникийн ажилтнууд тухайн сургуулиудын багш нартай хамтран заасан юм.