Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2016 оны ээлжит I-р хурал болов

Зохицуулах зөвлөлийн 2016 оны ээлжит I-р хурал болов

Тус Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр болж, тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах болон зарим байгууллагын зардлын асуудлыг авч хэлэлцлээ.

Уг хурлаар “Ханжаргалант-Өргөө” ХХК, “Гурван Оргил Таун” ХХК-иудад тусгай зөвшөөрөл шинээр олгож, “Булнайн Ар” ХХК, “Таван Өндөр” ХХК-иудын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэв.

Түүнчлэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу “Төв чандмань ДЭХГ” ОНӨААТҮГ-ын 2016 оны борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн баталж, тарифын зохицуулалт хийлээ.

Тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт ирүүлсэн “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн асуудлыг хэлэлцээд, усны алдагдлыг бууруулах ажлын төлөвлөгөөг эдийн засгийн тооцоо судалгаанд үндэслэн гаргаж ирүүлэх үүрэг даалгавар өгсөн байна.