Нэвтрэх хуудас

Хэвлэх

Tусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын бохир ус соруулах автомашинд байрлуулах логог патентжууллаа

Tусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын бохир ус соруулах автомашинд байрлуулах логог патентжууллаа

Тус Зохицуулах зөвлөл нь бохир ус соруулах үйлчилгээ эрхэлдэг тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын автомашинд зориулан Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулийн 3.11.-д заасны дагуу таних тэмдэг буюу логоны эх загварыг зохиож, Оюуны өмчийн газраар патентжууллаа.

Энэхүү таних тэмдгийг Зохицуулах зөвлөлөөс баталсан Тусгай зөвшөөрөл бүхий бохир ус зөөвөрлөх автомашинд “Таних тэмдэг буюу лого ашиглах журам”-ын дагуу ашиглана.

Үүний үр дүнд  бохир усыг тусгай зориулалтын машинаар соруулах тусгай зөвшөөрөлтэй компаниудын үйлчилгээ нь иргэд, үйлчлүүлэгчдэд  ил тод байхаас гадна эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан, шуурхай, найдвартай болж байна.