Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2015 оны ээлжит XII хурал болов

Зохицуулах зөвлөлийн 2015 оны ээлжит XII хурал болов

Тус Зохицуулах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит хуралдаанаар тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын тусгай зөвшөөрөл сунгуулах болон үнэ тариф шинэчлэн тогтоох, баталгаажуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

  1. “Гангар орд” ХХК-ийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар сунгах,
  2. “Дулаан шарын гол” ТӨХК- ийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар сунгах,
  3. “Цэнгэлдэх ОСНААК” ХХК-ийн борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ, бөөний тарифыг шинэчлэн батлах,
  4. “Хангай хотхон” ХХК-ийн цэвэр, бохир усны бөөний тариф батлах,
  5. “Багануур-Ус” ОНӨААТҮГ-ын борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ, ахуйн хэрэглэгч, аж ахуйн нэгж байгууллагуудын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифуудыг шинэчлэн батлав.