Нэвтрэх хуудас

Хэвлэх

Өрсөлдөөний хууль ба бодлогын хэрэгжилт цуврал хэлэлцүүлэг

Өрсөлдөөний хууль ба бодлогын хэрэгжилт цуврал хэлэлцүүлэг

Монгол Улсын өрсөлдөөний хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож, зах зээлд шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх зорилгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас техник туслалцааны төсөл хэрэгжүүлж байгаатай холбогдуулан 2015 оны 11-р сарын 25-ны өдөр “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмын хэрэгжилт, ололт ба дутагдал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг Бишрэлт зочид буудалд зохион байгуулагдлаа.

Энэхүү хэлэлцүүлэгт Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийг төлөөлж Эрх зүй, мэдээлэл, захиргааны албаны Ахлах болон хуулийн мэргэжилтэн Л.Баттөмөр “Ус хангамж, ариутгах татуургын салбарын зохицуулалт” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.

Дээр дурдсан төслийн хүрээнд 2015 оны 11-р сарын 26-ны өдөр “Давамгай байдалтай хуулийн этгээд бусад хуулийн этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, өрсөлдөгчийн хувьцааг худалдан авахад дүгнэлт гаргах журмын хэрэгжилт, ололт ба дутагдал” сэдвээр, 11-р сарын 27-ны өдөр “Өрсөлдөөний хууль ба бодлогын талаар таниулах, хэрэгжүүлэх арга туршлагын талаар мэдээлэл өгөх нь” сэдвийн хүрээнд тус тус хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

Хэлэлцүүлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын www.afccp.gov.mn вэб сайтад хандана уу.