Нэвтрэх хуудас

Хэвлэх

Азийн орнуудын ус хангамж, ариутгах татуургын байгууллагуудын хүний нөөцийн хөгжлийн 8-р уулзалтанд оролцлоо

Азийн орнуудын ус хангамж, ариутгах татуургын байгууллагуудын хүний нөөцийн хөгжлийн 8-р уулзалтанд оролцлоо

Япон улсын Токио хотод байрлах Токиогийн ус сувгийн байгууллага /Bureau of Waterworks, Tokyo Metropolitan Government/-т болсон Азийн орнуудын ус хангамж, ариутгах татуургын байгууллагуудын хүний нөөцийн хөгжлийн “A1-HRD” 8-р уулзалтанд тус Зохицуулах Зөвлөлийн дарга Ч.Эрдэнэчимэг болон ОСНААУГ-ийн дарга Ч.Бямбажав нар оролцлоо.

Тус уулзалтаар Азийн орны ус хангамжийн салбарууд тэр дундаа Монгол улсын ус хангамжийн салбарын байгууллагууд A1-HRD-ийн албан ёсны гишүүнчлэлтэй болгох, үүний үр дүнд жил бүр Азийн орнуудын ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын удирдлагуудтай уулзаж туршлага солилцох, тэдгээрийн хүний нөөцийн менежментийн төлөвлөлт, оновчтой зохион байгуулалтыг өөрийн оронд нэвтрүүлэх боломж, бололцоог нээх зорилготой.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагааны талаар илтгэлийг танилцуулсан бөгөөд оролцогч байгууллагуудын төлөөлөгчид мөн өөрсдийн орны үйл ажиллагаа, цаашдын чиг хандлагын талаар илтгэл тавьж, санал бодлоо солилцсон юм. 

Түүнчлэн уулзалтын хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, 2 асуудлыг хэлэлцэн тохиролцлоо. Үүнд:

  1. Ирэх A1-HRD 9,10,11-р  уулзалтуудыг зохион байгуулах газрыг сонгох асуудлаар санал хурааж 9-р уулзалтыг Солонгос, 10-р уулзалтыг Тайван, 11-р уулзалтыг Япон улсад тус тус зохион байгуулах.
  2. A1-HRD 9-р уулзалтыг “Хүний нөөцийн хөгжлийн эрсдэлийнудирдлага”, “Хүний нөөцийн хөгжил болон Байгаль орчинд ээлтэй усны төсөл”, “Хүний нөөцийн хөгжлийн урт болон дунд хугацааны төлөвлөгөө” зэрэг сэдвээр зохион байгуулах.

A1-HRD 8-р уулзалтаар Улаанбаатар хотын ОСНААУГ-ын дарга Ч.Бямбажав бусад орны усны үйлчилгээний байгууллагуудын төлөөлөлтэй танилцаж, цаашид хамтарч ажиллахаар болжээ.