Нэвтрэх хуудас

Хэвлэх

Усны үйлчилгээний үнэ тарифын тухай ERRA-ийн 3-р уулзалт, семинар

Усны үйлчилгээний үнэ тарифын тухай ERRA-ийн 3-р уулзалт, семинар

ERRA буюу Бүс нутгийн Эрчим хүчний Зохицуулагчдын Холбоо нь Болгар улсын София хотноо 2015 оны 11-р сарын 13-нд Усны салбарын зохицуулалтын ээлжит 3-р уулзалт, семинарыг зохион байгуулав. Семинарт Албани, Армени, Болгар, Гүрж, Латви, Монгол, Оман, Унгар, Хорват гэсэн нийт 9 орны төлөөлөгчид оролцон өөрийн оронд Усны үйлчилгээний зохицуулалтын талаар хэрэгжиж буй үйл ажиллагаа, ус хангамжийн тариф тогтоох туршлага, холболтын дүрэм журмын талаар ярилцаж, туршлага солилцов.

Холбооны гишүүн орнуудад усны зохицуулалт 2000-аад оноос хийгдэж эхэлсэн боловч тус байгууллагад Усны салбарын зохицуулалтын асуудлыг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн ажээ. ERRA-ийн гишүүн орнуудад тулгарч буй ус хангамж, ариутгах татуургын салбарын асуудлууд нэлээд түгээмэл шинж чанартай байдаг бөгөөд манай орноос ялгагдах онцлог нь зохицуулалт илүү удаан хугацаанд хийгдэж байгаагаас зах зээлийн нөхцөлд өртөг зардлаа нөхөж ажиллах тал дээр арвин туршлага хуримтлуулсан байна. Тус хуралд Зохицуулах зөвлөлийн үнэ тарифын албаны дарга Ж. Гэрэлчулуун Монгол улсын ус хангамж ариутгах татуурын үйлчилгээний салбарын менежментийн зохицуулалт, хууль эрх зүйн орчин; усны үйлчилгээний үнэ тарифын тогтолцоо, тооцох аргачлал, шугам хоолойн усны алдагдал; ус хангамжийн сүлжээнд шинээр холбогдох техникийн нөхцөл, журам зэрэг сэдвээр цуврал илтгэл тавилаа.